Skip to main content
Шинэ үеийн залуустаа боломж олго!

Шинэ үеийн залуустаа боломж олго!

71 signatures 29 to reach 100
T
Tumendemberel B. signed
B
Batsukh b. signed
T
Tserendorj S. signed
G
gantsetseg signed
T
Tuul signed
А
Авирмэд Б. signed
S
Someone signed
Н
Наранцацралт signed
T
Tuvshinjargal B. signed
K
khaliuna signed
Started by Anonymous 13 years, 1 month ago
Монгол улсын ирээдүйн ерөнхийлөгч танаа:

Монгол улсын хүн амын талаас дээш хувийг бүрдүүлж байгаа залуучууд, тэр дундаа мэдлэг боловсролтой шинэ үеийн олон мянган залуус улс эх орныхоо ирээдүйн хөгжлийн чиг хандлага, олон улс дахь нэр хүндийн төлөө одоогийн төрийн эрх баригчид, удирдагч нараас ч дутахгүй санаа зовниж, дуу хоолойгоо илэрхийлж, нийгэм болон эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хичээдэг.

Гэсэн ч мэргэжил, боловсролоороо дэлхийд гологдохооргүй залуус бидний ирээдүйг өөриймсөгөөр харж, дэмжих бодлого улс төрийн удирдагч нарт дутагдаж байгааг шинэ үеийн залуус бид дуу нэгтэйгээр илэрхийлэхийг хүсч энэхүү өргөх бичгийг 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд хүргүүлж байна.

1.)    Мэргэжилтэй залуучуудын амьдрал, амжиргааг баталгаажуулсан чанартай, эдийн засгийн өнөөгийн түвшинд нийцсэн орлоготой ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг баримталж ажиллах

2.)    Ирээдүйн эдийн засгийг бүтээгч залуу үеийн бизнес эрхлэгчдэд банкны зээл, тэтгэмжээс бусад төрлийн санхүүгийн хөшүүрэг хомс байгаа нь бидний хийж бүтээх хүсэл эрмэлзэлийг үргүйдүүлж байна. Иймд шинэ үеийн бизнесүүдэд хөгжин цэцэглэх боломж, санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг хааж боохгүй байх

3.)    Оюутны тэтгэлэгээс давсан хэмжээний хөрөнгө оруулалтыг өнөөгийн бүрэн дунд болон дээд боловсролын салбарт оруулж, боловсролын чанар болон боловсрол эзэмшигчдийн ур чадварыг сайжруулахад анхаарах

4.)    Монгол улсаа алсын хараатай, олон улсын тавцанд нэр хүндтэй байлгаж, ирээдүйн хөгжлийн замыг залуус бидний оролцоотойгоор зөв тодорхойлж, хөгжлийг ухраах биш урагшлуулах бодлогыг авч хэрэгжүүлэх

Залуус та бүхэн дээрх саналыг дэмжиж гарын үсгээ зурна үү.

   

6 Comments

Т
Тэмүүлэн Wong
13 years ago Featured

Хамтдаа өөрчилье. Боловсролтой залуус маш их байна гэтэл танил талгүй бол ажил олдохгүй байдал хэзээ дуусах вэ?

Э
Эрдэнэ Jenkins
13 years ago Featured

Банкны зээлээс өөр юм байдаггүй юм уу. Бизнес хийх гэхээр л хүү нь дийлдэхгүй юм. Залуусаа дэмжээчээ!

Б
Бат Robinson
13 years ago Featured

Залуусаа дэмжиж байна. Гадаадад сурсан мэдлэгээ эх орондоо хэрэгжүүлэх боломж алга байна аа. Ажил олддоггүй, олдсон ч цалин нь хүрдэггүй үнэхээр хэцүү байна.

О
Оюунаа Castro
13 years ago Featured

Дэмжиж байна! Ирээдүйгээ бодож залуучууддаа анхаарал хандуулаач ээ.

Н
Наран Wang
13 years ago Featured

Үнэхээр үнэн. Шинэ үеийнхэндээ боломж олгох хэрэгтэй. Дарга нар зөвхөн өөрсдийгөө бодохоо болих цаг болсон.

Б
Болд Crawford
13 years ago Featured

Зөв хөндсөн сэдэв байна. Гадагшаа явах шалтгаан бол ердөө л энэ. Эх орондоо сайхан амьдрах боломжийг залуустаа л олгочих.

Help this petition grow

Share it with friends to help reach 100 signatures.

Sign Petition

We never post to your account. Social sign-in is used only to verify your signature.

or sign with Email

Add a comment?

Your signature will be added via . Tell others why you're signing — it's optional.

By signing, you accept iPetitions Terms of Service and Privacy Policy.

Share Petition

Don't stop at signing, share the petition link with friends to multiply our impact

Copy link or share directly

Instagram
QR Code