
Шинэ үеийн залуустаа боломж олго!


Монгол улсын ирээдүйн ерөнхийлөгч танаа:
Монгол улсын хүн амын талаас дээш хувийг бүрдүүлж байгаа залуучууд, тэр дундаа мэдлэг боловсролтой шинэ үеийн олон мянган залуус улс эх орныхоо ирээдүйн хөгжлийн чиг хандлага, олон улс дахь нэр хүндийн төлөө одоогийн төрийн эрх баригчид, удирдагч нараас ч дутахгүй санаа зовниж, дуу хоолойгоо илэрхийлж, нийгэм болон эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хичээдэг.
Гэсэн ч мэргэжил, боловсролоороо дэлхийд гологдохооргүй залуус бидний ирээдүйг өөриймсөгөөр харж, дэмжих бодлого улс төрийн удирдагч нарт дутагдаж байгааг шинэ үеийн залуус бид дуу нэгтэйгээр илэрхийлэхийг хүсч энэхүү өргөх бичгийг 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд хүргүүлж байна.
1.) Мэргэжилтэй залуучуудын амьдрал, амжиргааг баталгаажуулсан чанартай, эдийн засгийн өнөөгийн түвшинд нийцсэн орлоготой ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг баримталж ажиллах
2.) Ирээдүйн эдийн засгийг бүтээгч залуу үеийн бизнес эрхлэгчдэд банкны зээл, тэтгэмжээс бусад төрлийн санхүүгийн хөшүүрэг хомс байгаа нь бидний хийж бүтээх хүсэл эрмэлзэлийг үргүйдүүлж байна. Иймд шинэ үеийн бизнесүүдэд хөгжин цэцэглэх боломж, санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг хааж боохгүй байх
3.) Оюутны тэтгэлэгээс давсан хэмжээний хөрөнгө оруулалтыг өнөөгийн бүрэн дунд болон дээд боловсролын салбарт оруулж, боловсролын чанар болон боловсрол эзэмшигчдийн ур чадварыг сайжруулахад анхаарах
4.) Монгол улсаа алсын хараатай, олон улсын тавцанд нэр хүндтэй байлгаж, ирээдүйн хөгжлийн замыг залуус бидний оролцоотойгоор зөв тодорхойлж, хөгжлийг ухраах биш урагшлуулах бодлогыг авч хэрэгжүүлэх
Залуус та бүхэн дээрх саналыг дэмжиж гарын үсгээ зурна үү.
Sponsor
Links
www.facebook.com/Nextgenmn
www.twitter.com/nextgenmn
Comment